🎵
The Real You by The HU album cover

The Real You

The HU

Lyrics
Чи бишээ
Чи өөрөө мундаг гэж үү
Хөөе ичээч
Хүний харыг гайхана гэж үү
Чи бишэээ
(Ичээд л ядаад л)
Хөөе хичээ чи

Чи тэгээд
Хүний зовлонг мэднэ гэж үү
Хөөе ичээч
Хорхойд хоргүй хүн чи гэж үү
Чи бишээ
(Тэнээд л төөрөөд л)
Хөөе хичээ чи

Хүний үгээр явсаар байх уу
Хорлож нэгнээ шордсоор байх уу
Ухаан үгүй тэнэг байх уу
Толгой үгүй төрөл болох уу
Хөөе энэ бишээ тиймүү
Бишээ тиймээ
Матаад л хатгаад л занаад л зүхээд л
Тэвчээд л айгаад л нуугаад л яваад байх нь дээрүү
Нүүрэн дээр нь хэл

Чи ичээч
Хүнийг худлаа магтана гэж үү
Хөөе тэгээд
Эргэж хараад муулна гэж үү
Чи бишээ
(Илүү гарах гэсэн чиний мунхаг хүсэл)
Хөөе хичээ чи

Чи бишээ
Хүний байгааг тавлана гэж үү
Хөөе ичээч
Өөрөө түүн шиг чадна гэж үү
Чи бишээ
(Шаралхаад л хорсоод л)
Хөөе хичээ чи

Хүний үгээр явсаар байх уу
Хорлож нэгнээ шордсоор байх уу
Ухаан үгүй тэнэг байх уу
Толгой үгүй төрөл болох уу
Хөөе энэ бишээ тиймүү
Бишээ тиймээ
Матаад л хатгаад л занаад л зүхээд л
Тэвчээд л айгаад л нуугаад л яваад байх нь дээрүү

Үнэндээ баараагүй тиймүү
Хөөе энэ бишээ тиймүү
Бишээ тиймээ
Матаад л хатгаад л занаад л зүхээд л
Тэвчээд л айгаад л нуугаад л яваад байх нь дээрүү

Тиймээ
Нүүрэн дээр нь хэл